Дүрстэй мэдээМэдээОнцгой мэдээ

“ДАРХАНЫ ПОЛИ – Хөгжлийг хөдөлгөгч хүч” түүхт 80 жилийн баярын үйл ажиллагааг зохион байгууллах ажлын хэсгийн уулзалт хурал боллоо

Түүхэн сургуулийн түүхт 80 жилийн ойн баярыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр буюу 2019 оны 4-р сарын 13-ны энэ өдөр сургууль дээрээ уулзаж, эх орны өнцөг булан бүрт хөгжил дэвшил, их бүтээн байгууллалтыг цогцолоон босгосон болон босгож буй үе үеийн төгсөгчид, анги хамт олон бүрт хүрч, ойн баярыг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, төсвийг авч хэлэлцлээ.

             Тус ажлын хэсгийн төлөөлөгч бүр сургуулийнхаа өнөөгийн дүр төрх, сургалтын үйл ажиллагааны нөхцөл байдалтай танилцан орчин үеийн техник технологитой хөл нийлүүлэн, алдар нэртэй сургуулийн нэр хүндийг алдалгүй авч яваа өнөөдрийн багш, ажилчид, удирдлагуудад талархал илэрхийлэн төгсөгчийнхөө болон улсын хэмжээний томоохон аж ахуйн нэгжийн төлөөллийн хувиар түүхэн ойн баярт идэвхитэй оролцох, байгууллага, бүс орон нутгийнхаа хэмжээнд төгсөгчдийг цуглуулан уулзаж ойн баярын үйл ажиллагаанд оролцуулах ажлыг зохион байгуулахаа мэдэгдлээ.

            Өнөөдрийн энэ уулзалт хурлын үйл ажиллагааг зохион байгууллахад дэмжлэг туслалцаа үзүүлж, сэтгэл зүрхээрээ хамтран ажилласан ахмад багш нартаа маш их баярлалаа, та бүхний маань буян хишиг дэлгэрч, үйл хэрэг нь үргэлж бүтэмжтэй сайн байхын ерөөл дэвшүүлье

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close