2022-2023 элсэлтийн талаарх мэдээлэл

Цаг хугацаа орон зайнаас үл хамраан элсэлтийн бүртгэлийг цахимаар зохион байгуулж байна.
Баталгаажуулалтыг хийхдээ бичиг баримтуудаа 2022 оны 8-р сарын 15-25 хооронд УУЭХПТК-ийн сургалтын албанд ирүүлснээр ЦАХИМ БҮРТГЭЛ БАТАЛГААЖНА!
Бүрдүүлэх шаардлагатай бичиг баримт:
Хэрвээ та Техникийн боловсрол олгох хөтөлбөрийн 3 жилийн ангид элсэх бол
– Бүрэн дунд боловсролын үнэмлэх, хувийн хэргийг эх хувиар,
– төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхний хуулбар,
– 1хувь цээж зураг,
– бүртгэлийн хураамж тушаасан баримттайгаа ирүүлээрэй
Хэрвээ та Техникийн боловсрол олгох хөтөлбөрийн 1.5 жилийн ангид элсэх бол
– 2.5 жилээр сурч төгссөн Мэргэжлийн боловсролын үнэмлэх, хувийн хэргийг эх хувиар,
– төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхний хуулбар,
– 1хувь цээж зураг,
– бүртгэлийн хураамж төлсөн баримттайгаа ирүүлээрэй/
Хэрвээ та Мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрийн Насанд хүрэгчдийн 1 жилийн ангид элсэх бол
– Иргэний үнэмлэхний хуулбар,
– 1хувь цээж зураг,
– бүртгэлийн хураамж төлсөн баримт,
– боловсролын баримт бичгийн хуулбарыг (хэрвээ боломжтой бол) ирүүлээрэй/
Жич: Бүртгэлийн хураамж 10000 төгрөгийг Төрийн сангийн УУЭХПТК-ийн ………………. тоот дансанд тушаана /утга дээр нэр, регистрээ бичих/
Та цахимаар бүртгүүлэх бол ЭНД ДАРЖ ороорой.