Дүрстэй мэдээМэдээОнцгой мэдээ

“GREEN TVET+ЭКО СУРГУУЛЬ + ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ+ХАМТЫН АЖИЛЛАГАА = НОГООН ДАРХАН

 

Дархан Уул аймаг дахь Уул уурхай Эрчим хүчний Политехник коллежийн дэргэдэх

НОГООН ЗӨВЛӨЛ нь  ГОУХАН-ийн  Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол сургалт төслийн хүрээнд  “GREEN TVET” төслийг “ GREEN STEP” нэртэйгээр ДУА-ийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагаа хөтөлбөр, “Ногоон Дархан” хөтөлбөр, “Хог хаягдлын менежментийн 2022-2032 мастер” төлөвлөгөөг тус тус   үндэслэн “Хог хаягдлын менежмент”-ийн хэрэгжүүлэх Чадамжийн төв байгуулах төслийн ажил хийгдэж байна.

Өөрийн сургуулийн удирдлагын дэмжлэг, нөөц боломж, давуу тал, оюутан суралцагчид,   байна. Тус төслийн ерөнхий чиглэл нь :

  • Нас насны бүлэг, сэтгэхүйн онцлогт тохирсон сургалт, нөлөөллийн  иж бүрэн төвийг байгуулж тасралтгүй үйл ажиллагаагаар ханган ажиллахаар төлөвлөсөн байна
  • Нас насны бүлэг, сэтгэхүйн онцлогт  чиглэгдсэн сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн байна
  • Сургуулийнхаа хог хаягдлын менежментийг сайжруулан жишиг шийдвэрлэхээр боловсруулсан байна
  • Сургуулийнхаа Эрчим хүч, нөөцийн хэрэглээ болон ашиглалтын хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлж , шат дараатайгаар эрчим хүчний ашиглалт зарцуулалтыг бууруулахаар төлөвлөсөн байна

Энэхүү төслөө амжилттай хэрэгжүүлхээр Төр, хувийн хэвшил нийгмийн түншлэлийн хүрээнд  Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газар, Дархан Уул аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газар, Монголын Хог Хаягдлыг дахин боловсруулах Үндэсний  холбооны Дархан салбарын тэргүүн Л.Мөнхбаяр, “Дархан хоггүй ирээдүй”  НҮТББ тэргүүн М.Алимаа,  Дахивар цуглуулагч иргэн, ААН байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг үзэглэн, төсөл хэрэгжих бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Ийнхүү тус сургуулийн боловсруулсан төсөл амжилттай дэмжигдэж хэрэгжснээр Дархан Уул аймгийн иргэдийн хог хагядлын тухай  зөв  мэдлэг ойлголт, хандлага,  дадал  бий болж тус аймгийн “ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН 2022-2032 МАСТЕР” төлөвлөгөөний хэрэгжилтэнд үр дүнд ахиц гарч, Хоггүй Дарханыг хамтдаа бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна аа.  

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close