Дүрстэй мэдээМэдээОнцгой мэдээ

БАГШ, ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО.

УУЛ УУРХАЙ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГШ, ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО.

Уул уурхай, Эрчим хүчний Политехник коллежийн 2022-2023 оны хичээлийн жилийн багш, оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2023-04-14 өдөр багш хөгжлийн төвд зохион байгуулагдлаа.

Багш нарын төрөлд:
ТЭРГҮҮН байрыг “Бэлчээрийн нөхөн сэргээлтэнд Мандал сортыг тариалах үрлэгч машины катушканы бүтээц” сэдвээр Механикийн багш А.Энхзориг
ДЭД байрыг “Чадамжид суурилсан үнэлгээний хэрэгжилтийг тодорхойлох суурь судалгаа” сэдвээр Мехатроникийн багш Б.Пүрэвдорж
ГУТГААРбайрыг “Цогц сургалтын арга зүйг сургалтанд ашиглах нь” сэдвээр Математикийн багш С.Аззаяа
Оюутны төрөлд:
ТЭРГҮҮН байрыг “Суралцагчдын сурах арга барилыг тодорхойлсон судлагаа” сэдвээр Мехатроникч-2а ангийн оюутан Л.Оюунцэцэг /Удирдсан багш Б.Пүрэвдорж/
ДЭД байрыг “Ундны усны зөв зохистой ашиглалт ба хэрэглээ” сэдвээр Цахилгааны техникч-2б ангийн оюутан Б.Наранхүү /Удирдсан багш Д.Доржналжирмаа/
ГУТГААР байрыг “Эрчим хүчний хэмнэлт”сэдвээр Цахилгааны техникч-1б ангийн оюутан Б.Бадрал/ Удирдсан багш У.Мөнхтуяа/ нарын илтгэл тус тус байр эзэллээ.
– Шүүгчээр ШУТИС ДаТС ахлах багш доктор (Ph.D) Ч.Сугаррагчаа, ШУТИС ДаТС технологийн салбарын ахлах багш доктор (Ph.D) Б.Басбиш, УУЭХПТК-ийн сургалтын менежер зөвлөх багш Э.Янжинсүрэн нар ажиллаа.
– Шалгарсан илтгэлүүд дараагийн шатны хуралд буюу ИДМСК-ын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд хэлэлцэгдэх болно. Хуралд оролцож илтгэл хэлэлцүүлсэн нийт багш, оюутнууддаа эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.
#Сургуулийн захиргаа

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close