Дүрстэй мэдээМэдээОнцгой мэдээ

Өнөөдөр Олон Улсын Эх Дэлхийн Өдөр

2023 оны 04 сарын 22 ны өдөр Олон Улсын Эх Дэлхийн өдөрт зориулан Монголын Хог хаягдлын дахин боловсруулах үндэсний Холбоо Дархан салбар, Хоггүй-Дархан НҮТББ-, Дархан Уул аймгийн ИДМС-ууд хамтран зохион байгуулсан “Хогоо ангилая-Хогоо багасгая” үйл ажиллагаанд иргэдэд хог хаягдлын эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, дахин ашиглах, сэргээн засварлах, дахин боловсруулах, дахивар цуглуулагч нарт тушааж эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой талаар сургалт мэдээлэл өгч, практик туршлага солилцсон үйл ажиллагаа боллоо. Манай сургууль сургалтын чиглэлтэйгээ уялдуулан сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, нарны болон салхин эрчим хүчний талаар, мөн байгалийн усыг нөөцлөн ашиглах процессийг харуулсан макет зэрэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж сургалт нөлөөллийн ажлыг зохион байгууллаа. Ингээд тус арга хэмжээнд хамгийн их дахивар бүтээгдэхүүн тушаасан байгууллагаар шалгарч 1-р байр эзэллээ. Тус арга хэмжээнд амжилттай оролцоход анги хамт олноо зохион байгуулсан багш нартаа мөн дахин дахин баярлалаа. Тусгайлан Дотуур байрны багш Б.Эрдэнэбаатар, Б.Очгэрэл, Т.Эрдэнэболор, Шинэцэцэг багш нартаа маш их баярлалаа.

Та бүхний хүч гол цөм байлаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Сургуулийн Захиргаа, Сургуулийн Ногоон зөвлөл, Эко клуб

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close