Мэдээ

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖЛӨӨ

Дархан-Уул аймгийн Их дээд мэргэжлийн сургуулиудын консорциум БНСУ-ийн 8 их дээд мэргэжлийн сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Үүнд:

1. YUHAN UNIVERSITY . www.yuhan.ac.kr
2. KYONGGI UNIVERSITY.
3. KONYANG UNIVERSITY.
4. DAEJEON UNIVERSITY.
5. SANGMYUNG UNIVERSITY. www.smu.ac.kr
6. HANKEONG NATIONAL UNIVERSITY
7. GACHON UNIVERSITY. www.gachon.ec.kr
8. KUKJE AVIATION INSTITITE зэрэг сургуулиудтай эрдэм шинжилгээ, багш солилцоо, оюутан солилцоо, хамтарсан хөтөлбөрийн хийх, өөрсдийн чиглэлийн дагуу мэргэжил бүрээр бодит ажлуудыг зохион байгуулахаар боллоо.

Сөүл хотын Yeonngdeungpo, GYEONGGI-DO аймгийн ИТХ хүлээж авч уулзаж Хамтын ажиллагаанд амжилт хүсэн ерөөлөө.

Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн салбар Технологийн сургууль, ХААИС-ийн Салбар сургууль, АҮШУИС-ийн Анагаахын сургууль, Хүмүүнлэгийн их сургуулийн салбар, Уул уурхай эрчим хүчний Политехник коллеж, Дархан Политехник коллеж, Дархан-Өргөө ПТК зэрэг сургуулиудын захирлууд 2023 оны 9-р сарын 3-9 хооронд БНСУ-д ажиллалаа. Биднийг хүлээж авсан бүх хүмүүстэй талархал илэрхийлье.

Дархан-Уул аймгийн Их дээд мэргэжлийн сургуулиудын консорциум

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close