Дүрстэй мэдээМэдээОнцгой мэдээ

GREEN TVET ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Дархан-Уул аймаг дахь Уул уурхай эрчим хүчний Политехник коллеж нь 85 жилийн Түүхэн ойгоо угтсан ” GREEN TVET” төслийн үйл ажиллагаагаа ДУА-ийн Дархан сумын ЗДТГ, БОАЖГазар, Төрийн бус байгууллагууд оюутан суралцагчид, Дахивар бүтээгдэхүүн авдаг иргэддээ тайлагнаж, эхний ажлын тайлангаа тавилаа.
Монгол улсын Засгийн Газрын Алсын хараа-2050, Урт хугацааны бодлого, Тогтвортой хөгжил -2030, Ногоон хөгжлийн бодлого, Хог хаягдлын тухай хууль, Дархан хотын Хөжлийн ерөнхий төлөвлөгөө -2035, Аймгийн засаг даргын 2021-2024 оний үйл ажиллагааны хөтөлбөр, Ногоон Дархан -2032 хөтөлбөр, ДУА-ийн Хог хаягдлын менежментийн төлөвлөгөө 2022-2032, Сургуулийн 2022-2027 оны стратеги төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичгүүдийг үндэслэн Хог хаягдлын менежментийг сайжруулах, сөрөг нөлөөг бууруулах, эрүүл орчныг бүрдүүлэх талаар тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхээр ГОУХАН-ийн төслийн дэмжлэгтэйгээр “GREEN TVET” төслийг ” GREEN STEP” Хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллалаа. -2023 оны 2 сард БШУЯ, ГОУХАН хамтран төслийн хөтөлбөрийг эхлүүлж 25 сургагч багшийг бэлтгэсэн ба сургуулийн хэмжээн багш, ажилтнуудаас бүрдсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй ” Ногоон зөвлөл” байгуулсан.
Оюутнуудын дунд ” Эко клуб”-ийг байгуулж үйл ажиллагаагаа сургуулийн хэмжээнд явуулж эхэлсэн юм.

2023 оны 4 сараас Дэлхийн байгаль орчин боловсролын сангийн гишүүн, Байгаль орчны мэдээлэл сургалтын төв, Олон улсын Эко сургуулийн хөтөлбөрт хамрагдсан. “Ногоон зөвлөл” нь сургуулийн гадна, дотор талд цахилгаан, хог хаягдал, дуу чимээ, хөрсний бохирдол, агаарын бохирдолы хэмжилтүүдийг хийж Ажлын төлөвлөгөө гарган ажилласан. “Ногоон зөвлөл”, ” Эко клуб” нь “Дахивараа дахин ашиглая”, “Хогоо ангилая,Хогоо багасгая”, “Хаягдал цаас ашиглан хогийн сав хийх”, “Ногоон орчинг хамтдаа бүтээе” зэрэг аянуудыг зохион байгуулж нийт 650 гаруй оюутан, 65 багш ажилтнуудад нөлөөллийн сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулсан.

Манай сургууль нь ДУА-ийн ЗДТГ, Дархан сумын ЗДТГ, БОАЖГ зэрэг төрийн байгууллагууд, Хог хаягдлыг дахин боловсруулах үндзсний холбооны Дархан салбар, ” Хоггүй Дархан” НҮТББ, Дахивар авдаг иргэдтэй хамтран ажиллах санамж бичиг, Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байна.
Бид цаашдаа Ногоон МБСБ болохынэ хүрээнд дараагийн шатанд ” Хог хаягдлын менежмент, Байгаль орчны менежментийг тогтолцоог бүрдүүлэх, Нөлөөллийг ажлуудыг Дархан-Уул аймгийн ИДМСК-ийн сургуулиуд, ЕБС, СӨБ-ийн удирдлага хүүхдүүдэд зохион байгуулах төв болон ажиллахаар болсон. #Хамтдаахөгжицгөөе, #НогоонДарханытөлөө

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close