Дүрстэй мэдээМэдээОнцгой мэдээЭлсэлт

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кейти Смит Уул уурхайн эрчим хүчний Политехник коллеж дээр ажиллалаа

Дархан-Уул аймаг дахь Уул уурхай эрчим хүчний Политехник коллеж дээр өнөөдөр Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Кейти Смит айлчиллаа

Энэхүү айлчиллаар Монголын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт өнгөрсөн хугацаанд хийгдсэн Донор орнуудын хөрөнгө оруулалт хэрхэн үр дүнтэй байгаа, сургалтын материаллаг бааз, багшлах боловсон хүчин, төгсөгчид одоо суралцаж буй оюутнууд, сургалтын орчинтой танилцлаа.

МБС-ийн салбарт хэрхэн хөрөнгө оруулах, хамтран ажиллах талаар ярилцаж, хамтын ажиллагаанд амжилт хүслээ.

Энэ уулзалтаар УУЭХПТК-ийн Захирал, Монгол улсын Зөвлөх багш Д.Чадраабал 2013-2022 онуудад МБС-ийн салбарт болон тус сургуульд хийгдсэн хөрөнгө оруулалт, багшлах боловсон хүчний мэргэжил дээшлүүлэлт, оюутан солилцоо, түгээн дэлгэрүүлэх сургалтууд, Ном гарын авлага, багаж хэрэгслийн сайжруулалтын талаар танилцуулж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.

ХамтдааХөгжицгөөе

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close