Гадаад хамтын ажиллагаа

Дархан-Уул аймаг дахь Уул уурхай Эрчим хүчний Политехник Коллеж нь Монгол улсын техникийн мэргэжилтэй үндэсний боловсон хүчинг бэлтгэсэн анхны сургууль болохынхоо хувьд хөрш зэргэлдээ улс гүрнээс эхлэн олон улс орнуудтай хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Энэхүү түүхээ бид улам өргөн бадрааж техник технологийн хөгжил дэвшилд хөл нийлүүлэн алхахаар зорьж дэлхийн томоохон доннор орнуудтай хамтран ажиллах гэрээ үзэглэн энэ цаг үеийнхээ техник мэргэжлийн шилдэг гэсэн ноу хауг сургалтандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа билээ.

ХБНГУлсын Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төсөлтэй 2012 оноос хойш сургалтын хөтөлбөр шинэчилэн боловсруулах, дадлагын хичээлийн хэрэглэгдэхүүн, сургалтын орчинг сайжруулах, мэргэжлийн багш нарын мэргэшүүлэх, сургуулийн түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байна.

БНСУлсын КОИКА төсөлтэй 2012 оны 7 дугаар сараас эхлэн хамтран ажиллаж байгаа ба сургуулийн номын сангийн үйлчилгээг сайжруулах, номын санг иж бүрэн шинэчлэн тохижуулж, суралцагчдын сурах орчинг засаж сайжруулаа байна.
АНУ-ын Энхтайвны корпусын Хүүхэд залуучуудын хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах санал тавиад байгаа бөгөөд холбогдох мэргэжилтнүүдтэй санал зөвлөмж солилцон хүүхэд залуусын хөгжилд чиглэн ажиллах мэргэжилтэн урьж ажиллуулах бэлтгэлийг хангаад байгаа.

ОХУ-ын Дорнод Сибирийн уул уурхайн академийн гишүүн сургууль болохоор зорьж ажиллаж байна.
Япон улсын JIKA олон улсын байгууллагатай хамтран нефть бүтээгдэхүүн боловсруулах мэргэжлийн ажилчин бэлтгэх сургалтын хөтөлбөр хийх, багшилах боловсон хүчинг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр хийсэн. Мөн Компьютер мэдээлэл зүйн хичээлийн сургалтын чанар үйл ажиллагааг сайжруулах зорилгоор сайн дурын зөвлөх мэргэжилтэн ирж оюутан суралцагч багш ажилчидтай хамтран ажиллахаар болоод байна.

Австрали улсын Олон улсын нийгэмлэгтэй хамтарч багшилах боловсон хүчний чадамжийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа ба хамтын ажиллагааны чиглэлийг өргөжүүлэх төслүүд яригдаж байгаа.

ХБНГУлсын ГОУХАН, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Австрали улсын Олон Улсын Нийгэмлэг, Оюу Толгой ХХК-ниудтай хамтран Монгол улсад эрэлт хэрэгцээтэй байгаа шинэ техник мэргэжлийн сургалтыг нэвтрүүлэх, сургуулийн 2015-2020 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлуудыг эхлүүлээд байна.

Back to top button
Close