Сургалтын алба

СУРГАЛТЫН АЛБА
2020-2021 оны хичээлийн жилд 1180 гаруй суралцагч, 46 багш, ГОУХАН-ийн “ Түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол” төслийн зөвлөх багш нар болон мэргэжлийн боловсрол,  сургалтын үнэлгээ мэдээлэл арга зүйн төвтэй хамтран сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.
Сургалтын алба /СА/ нь Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, чадамжид суурилсан сургалтын тогтолцоог нэвтрүүлэх ажлыг хийж байна.

СУРГАЛТЫН АЛБА нь дараах бүтэц, зохион байгуулалтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
• Суурь боловсролын тэнхим
• Мэргэжлийн боловсролын тэнхим
• Техник технологийн тэнхим
• Үнэлгээ, чанар, статистик хариуцсан менежер
• Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн

Сургалтын албанаас 2015-2020 онуудад хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө

Зорилго
Сургуулийн багшлах боловсон хүчний мэдлэг, чадварыг сайжруулах, сургалтын шинэ арга техник, үзүүлэн таниулах материалуудын ашиглалтыг нэмэгдүүлэх, багш суралцагчдын хоорондын харилцаа холбоог дээшлүүлэх, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, ашиглах хэрэгжүүлэх зорилготой юм.
Стратеги төлөвлөгөөний зорилгууд
• Уул уурхай, эрчим хүчний Политехник коллежийн багш нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах
• Багш нарын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх
• Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний боловсруулалт, ашиглалт, хэрэгжүүлэлтийг сайжруулах, шинээр аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран хөтөлбөр боловсруулах
• Багш нарын нийгмийн асуудлыг шийдэхэд нь тус дэм болох
• Сургуулийн нэр хүндийг өргөх, сурталчилах ажлыг зохион байгуулах

Уул уурхай, эрчим хүчний Политехник коллежийн багш нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах
Хэрэгжүүлэх төслүүд
1. Төвийн бүсийн арга зүйн төв болон холбогдох яамны МБСБХЗГазраас зохион байгуулсан багшлэх эрхийн сургалтанд хамруулах
2. Мэргэжлийн болон гадаад хэлний сургалтанд хамруулж чадваржуулах
3. Мэргэжлийн ур чадварын тэмцээнүүдийг зохион байгуулж амжилттай оролцох
4. Багш нарыг өөрийн эзэмшсэн мэргэжлээр магистрантур элсүүлэх, төгсөх
5. Мэргэжлийн хичээлүүдийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх
6. Сургалтын хөтөлбөрт заагдсан чадамжийн нэгжүүдийг сайжруулах, өөрчилөх
7. Ажил олгогч аж ахуйн нэгж байгуулагуудтай хамтран хөтөлбөр, төлөвлөгөөнд тэдгээрийн санаа бодлыг тусгах
8. Шинэ техник технологийг цаг алдалгүй хичээлийн хөтөлбөрт оруулдаг байх
9. Ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэслүүдийг ХХАА-ны дүрмийн дагуу цэвэр цэмцгэр, зааврын дагуу хэрэглэдэг байх

Багш нарын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх
Хэрэгжүүлэх төслүүд
1. Гадаад хэлний мэдлэгийг нь дээшлүүлж, Мэргэжлийн зөвлөхүүдтэй орчуулагчгүйгээр ойлголцдог байх
2. Хэл сурах нөхцөл бололцоогоор хангах
3. Гадаадын орнуудаар хэл сурах аялал зохион байгуулах
4. 3 сар хүртэл хэлний мэдлэгээ дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах

Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний боловсруулалт, ашиглалт, хэрэгжүүлэлтийг сайжруулах, шинээр аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран хөтөлбөр боловсруулах
Хэрэгжүүлэх төслүүд
1. Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогч эздийн холбоо, түншлэгч байгуулагуудтай хамтран боловсруулах
2. Сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт хийх
3. Эцэг эх, хамтран ажиллагч болон ижил мэргэжлийн сургуультайгаа уялдуулж боловсруулах
4. Ижил мэргэжлийн сургуулиудтайгаа хамтран ажиллах, багш солилцооны хөтөлбөр санаачилж явуулах
5. Сургууль дээр хэрэгжүүлж буй хөтөлбөр, төлөвлөгөөнүүдийн ашиглалтыг сайжруулах
6. Иж бүрэн сургалтын хөтөлбөрүүдтэй болох, хамтран ажиллах
7. Төвийн бүсийн арга зүйн төвөөс боловсруулсан ЧСС-ийн хөтөлбөрт хамтран ажиллах
8. Оюутнуудын үнэлгээг ажил олгогч байгуулагуудтай хамтран зохион байгуулж хэвшүүлэх

Багш нарын нийгмийн асуудлыг шийдэхэд нь тус дэм болох
Хэрэгжүүлэх төслүүд
1. Багш ажилчдын нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх
2. Сургуулийн багш ажилчдын байрыг бариулахад оролцох
3. Кампус хэлбэрээр сургуулийг хөгжүүлэхэд туслалцах
4. Хоолны мөнгө, унааны зардлыг хуулийн дагуу шийдвэрлэх
5. Сургуулийн цайны газрын өргөтгөлийг хийлгүүлэх, хамтран ажиллах

Сургуулийн нэр хүндийг өргөх, сурталчилах ажлыг зохион байгуулах
Хэрэгжүүлэх төслүүд
1. Сургуулийн нэр хүндийг өргөх ажлыг зохион байгуулах улирал бүр
2. Элсэлтийн ажлыг чанартай үр дүнтэй зохион байыгуулах
3. Захилгат сургалтуудыг хийх
4. Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах
5. Бүсийн болон улсын хэмжээнд уралдаан тэмцээнд багш, оюутнуудыг өргөнөөр хамруулах
6. Өөрсдийн төгсөгчдөөрөө дамжуулан сургуулиа сурталчилах
7. Урлаг, спортоор дамжуулан сургуулиа сурталчилах

Back to top button
Close