Захирлын Мэндчилгээ

Манай сургууль Монгол Улсын Уул уурхай, Эрчим хүчний салбарт анхны мэргэжилтэй ажилчин, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэн гаргасан ууган сургуулиудын нэг билээ.

Энэ ч утгаараа Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж эх орноо хөгжүүлэх үйлст чин сэтггэлээ зориулан ажиллаж байгаа төгсөгчдөөрөө бид бахархаж байдаг. Та бүхэн өнөөдөр төрийг айл өрх бүрийг гэрэл гэгээтэй, халуун дулаан байлгаж, гал голомтын хийморийг сэргээж байдгаар чинь бахархдаг.

Бидний сургах, хүмүүжүүлэх ажлын арга барилыг өөрчлөн шинэчлэхэд гүн туслалцаа үзүүлж байгаа хамтран ажиллагч байгууллагууд, түншүүддээ талархаж байгаагаа илэрхийлье.

Бид өнөөдөр орчин үеийн техник технологи бүхий сургалтын иж бүрэн лаборатори дадлагын газар, хичээлийн байр, суралцагч нарыг тав тухтай амьдрах орчин бүрдүүлсэн оюутны байр, чадварлаг багш, ажилтнууд, хичээнгүй суралцагч нарын хамт Монгол Улсын уул уурхай, эрчим хүчний мэргэжилтэй ажилчин, ажилтан бэлтгэх жишиг сургууль болон хөгжиж байна.

Өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, шилдэг ажилчин, ажилтан болоход тань манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Хүндэтгэсэн: Д. Чадраабал

Back to top button
Close