Сургалтын алба

    СУРГАЛТЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА

    2014-2015 оны хичээлийн жилд 820 гаруй суралцагч, 35 багш, ХБНГУ-ын GIZ байгууллагын ажилтан, БНСУ-ын KOICA байгууллагын сайн дурын ажилтантай тус тус хамтран сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.
    Сургалтын бодлого, зохицуулалтын алба /СБЗА/ нь Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, чадамжид суурилсан сургалтын тогтолцоог нэвтрүүлэх ажлыг хийж байна.
    СБЗА нь дараах бүтэц, зохион байгуулалтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
    • Суурь боловсролын тэнхим
    • Мэргэжлийн боловсролын тэнхим
    • Техник технологийн тэнхим
    • Үнэлгээ, чанар, статистик хариуцсан менежер
    • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн

    Зураг 2. Сургалтын бодлого, зохицуулалтын албаны бүтэц


    Сургалтын бодлого, зохицуулалтын албанаас 2015-2020 онуудад хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө

    Зорилго
    Сургуулийн багшлах боловсон хүчний мэдлэг, чадварыг сайжруулах, сургалтын шинэ арга техник, үзүүлэн таниулах материалуудын ашиглалтыг нэмэгдүүлэх, багш суралцагчдын хоорондын харилцаа холбоог дээшлүүлэх, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, ашиглах хэрэгжүүлэх зорилготой юм.
    Стратеги төлөвлөгөөний зорилгууд
    • Уул уурхай, эрчим хүчний Политехник коллежийн багш нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах
    • Багш нарын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх
    • Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний боловсруулалт, ашиглалт, хэрэгжүүлэлтийг сайжруулах, шинээр аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран хөтөлбөр боловсруулах
    • Багш нарын нийгмийн асуудлыг шийдэхэд нь тус дэм болох
    • Сургуулийн нэр хүндийг өргөх, сурталчилах ажлыг зохион байгуулах
    Зорилго №1
    Уул уурхай, эрчим хүчний Политехник коллежийн багш нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах
    Хэрэгжүүлэх төслүүд
    1. Төвийн бүсийн арга зүйн төв болон холбогдох яамны МБСБХЗГазраас зохион байгуулсан багшлэх эрхийн сургалтанд хамруулах
    2. Мэргэжлийн болон гадаад хэлний сургалтанд хамруулж чадваржуулах
    3. Мэргэжлийн ур чадварын тэмцээнүүдийг зохион байгуулж амжилттай оролцох
    4. Багш нарыг өөрийн эзэмшсэн мэргэжлээр магистрантур элсүүлэх, төгсөх
    5. Мэргэжлийн хичээлүүдийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх
    6. Сургалтын хөтөлбөрт заагдсан чадамжийн нэгжүүдийг сайжруулах, өөрчилөх
    7. Ажил олгогч аж ахуйн нэгж байгуулагуудтай хамтран хөтөлбөр, төлөвлөгөөнд тэдгээрийн санаа бодлыг тусгах
    8. Шинэ техник технологийг цаг алдалгүй хичээлийн хөтөлбөрт оруулдаг байх
    9. Ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэслүүдийг ХХАА-ны дүрмийн дагуу цэвэр цэмцгэр, зааврын дагуу хэрэглэдэг байх
    Зорилго № 2
    Багш нарын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх
    Хэрэгжүүлэх төслүүд
    1. Гадаад хэлний мэдлэгийг нь дээшлүүлж, Мэргэжлийн зөвлөхүүдтэй орчуулагчгүйгээр ойлголцдог байх
    2. Хэл сурах нөхцөл бололцоогоор хангах
    3. Гадаадын орнуудаар хэл сурах аялал зохион байгуулах
    4. 3 сар хүртэл хэлний мэдлэгээ дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах
    Зорилго №3
    Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний боловсруулалт, ашиглалт, хэрэгжүүлэлтийг сайжруулах, шинээр аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран хөтөлбөр боловсруулах
    Хэрэгжүүлэх төслүүд
    1. Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогч эздийн холбоо, түншлэгч байгуулагуудтай хамтран боловсруулах
    2. Сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт хийх
    3. Эцэг эх, хамтран ажиллагч болон ижил мэргэжлийн сургуультайгаа уялдуулж боловсруулах
    4. Ижил мэргэжлийн сургуулиудтайгаа хамтран ажиллах, багш солилцооны хөтөлбөр санаачилж явуулах
    5. Сургууль дээр хэрэгжүүлж буй хөтөлбөр, төлөвлөгөөнүүдийн ашиглалтыг сайжруулах
    6. Иж бүрэн сургалтын хөтөлбөрүүдтэй болох, хамтран ажиллах
    7. Төвийн бүсийн арга зүйн төвөөс боловсруулсан ЧСС-ийн хөтөлбөрт хамтран ажиллах
    8. Оюутнуудын үнэлгээг ажил олгогч байгуулагуудтай хамтран зохион байгуулж хэвшүүлэх
    Зорилго № 4
    Багш нарын нийгмийн асуудлыг шийдэхэд нь тус дэм болох
    Хэрэгжүүлэх төслүүд
    1. Багш ажилчдын нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх
    2. Сургуулийн багш ажилчдын байрыг бариулахад оролцох
    3. Кампус хэлбэрээр сургуулийг хөгжүүлэхэд туслалцах
    4. Хоолны мөнгө, унааны зардлыг хуулийн дагуу шийдвэрлэх
    5. Сургуулийн цайны газрын өргөтгөлийг хийлгүүлэх, хамтран ажиллах
    Зорилго № 5
    Сургуулийн нэр хүндийг өргөх, сурталчилах ажлыг зохион байгуулах
    Хэрэгжүүлэх төслүүд
    1. Сургуулийн нэр хүндийг өргөх ажлыг зохион байгуулах улирал бүр
    2. Элсэлтийн ажлыг чанартай үр дүнтэй зохион байыгуулах
    3. Захилгат сургалтуудыг хийх
    4. Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах
    5. Бүсийн болон улсын хэмжээнд уралдаан тэмцээнд багш, оюутнуудыг өргөнөөр хамруулах
    6. Өөрсдийн төгсөгчдөөрөө дамжуулан сургуулиа сурталчилах
    7. Урлаг, спортоор дамжуулан сургуулиа сурталчилах


    Сургалтын албаны хамт олон






    Сургалтын албаны дарга : Д.Чадраабал
    Төрсөн он сар: 1974-04-06
    Төгссөн сургууль:Техникийн их сургууль
    Мэргэжил: Уул уурхайн цахилгаан механик инженер
    Зэрэг: Магистр, Тэргүүлэх зэрэгтэй
    Ажилласан жил: 19 жил
    Ажлын туршлага: Уул уурхайн аврах албанд Шуурхай албаны дарга, Техникийн дээд
    сургуульд багш, ТДС-ийн Бор-Өндөрийн уул уурхайн салбар сургуульд дэд захирал, УУЭХПТК-д Сургалтын албаны дарга
    Гавъяа, шагнал: Ардын боловсролын тэргүүний ажилтан






    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн: Б. Буянбилэг
    Төрсөн он сар: 1987.09.07
    Төгссөн сургууль: ШУТИС-ийн ДаТС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль
    Мэргэжил: Хүнс үйлдвэрлэлийн технологи-инженер, Англи хэлний багш-орчуулагч
    Зэрэг: Магистр
    Албан тушаал: ХАБЭА-н мэргэжилтэн
    Ажилласан жил: 4 жил
    Ажлын туршлага: ‘Талх-Чихэр’ ХХК-т технологийн ажилтан (2011-2012), ШУТИС-ийн ДаТС-ийн сургалтын албаны ажилтан (2012-2013), УУЭХПТК-ийн ХАБЭА-н мэргэжилтэн (2013 оноос одоог хүртэл)






    Суурь боловсролын тэнхимийн эрхлэгч. Б.Эрдэнэбаатар
    Төрсөн он сар: 1976-03-30
    Төгссөн сургууль: Шонхор Биеийн тамирын дээд сургууль
    Мэргэжил: Биеийн тамирын багш
    Зэрэг: Бакалавр, Тэргүүлэх зэрэгтэй
    Заадаг хичээл: Биеийн тамир,Эрүүл мэнд
    Ажилласан жил: 9 жил
    Ажлын туршлага: 15-р сургууль, Дархан өргөө сургууль, УУЭХПТКоллеж






    Мэргэжлийн боловсролын тэнхимийн эрхлэгч. Э.Янжинсүрэн
    Төрсөн он сар: 1976 – 04 - 08
    Төгссөн сургууль: МУИС, ТДСургууль
    Мэргэжил: Газарзүйн багш, ашигт малтмалын баяжуулалтын технологич
    Зэрэг: Бакалавр, Зөвлөх зэрэгтэй
    Заадаг хичээл: Газарзүй, Баяжуулалтын үндэс
    Ажилласан жил: 15 жил
    Ажлын туршлага: УУЭХПТК-д газарзүйн багш, Тэнхимийн эрхлэгч
    Гавъяа, шагнал: Ахлах багш, Багшийн алдар






    Техник технологийн тэнхимийн эрхлэгч: У. Заяахүү
    Төрсөн он сар: 1986-10-03
    Төгссөн сургууль : Техникийн дээд сургууль
    Мэргэжил: Уул уурхайн цахилгааны инженер
    Зэрэг: Бакалавр, Тэргүүлэх зэрэгтэй
    Заадаг хичээл: Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа
    Ажилласан жил: 6 жил
    Ажлын туршлага: УУЭХПТК - д Тэнхимийн эрхлэгч 5 жил
    Гавъяа, шагнал: Монголын Залуучуудын холбооны Тэргүүний залуу алтан медаль

    Бесплатно можно бесплатные программы скачать без регистрации Рецензия на Перелом у нас на сайте и лучшие шаблоны dle 10.1 на портале.
Сургуулийн шторк
Манай сургуулийн сургалтын үйл ажиллагаа та дүгнэн үү ?
Хуанли