УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва (2017.10.23) УУЭХПТК-н үйл ажиллагаатай танилцав.

     

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва (2017.10.23) УУЭХПТК-н үйл ажиллагаатай танилцав. 

     

    Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Дархан-Уул аймагт ажиллав.

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва (2017.10.23) Дархан-Уул аймагт ажиллав.

    Тэрээр Дархан-Уул аймаг дахь Уул уурхай Эрчим хүчний политехник коллежийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, сургалтын үйл ажиллагаа, лабораториудын нөхцөл байдалтай танилцаж, оюутан сурагчидтай уулзав.

    Сургуулийн захирал Ш.Мөнгөндуулга УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагвад үйл ажиллагаа, сургалтынхаа талаар ерөнхий мэдээлэл танилцууллаа. Өнөөдрийн байдлаар 60 гаруй ажилтан, 800 орчим оюутантай. Тус политехник коллежийн элсэлт улсын дунджаас өндөр байгаа нь ХБНГУ-ын Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төсөлтэй 2012 оноос хойш сургалтын хөтөлбөр шинэчилэн боловсруулах, дадлагын хичээлийн хэрэглэгдэхүүн, сургалтын орчинг сайжруулах, мэргэжлийн багш нарын мэргэшүүлэх, сургуулийн түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байгаагийн үр дүн хэмээн тэрбээр онцолж байв.

     

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва (2017.10.23) УУЭХПТК-н үйл ажиллагаатай танилцав. 

     

    Төслийн хэрэгжилт 86 хувьтай байгааг холбогдох байгууллагаас дүгнэсэн бөгөөд үүнд үндэслэн ХБНГУ-ын "Фесто Дидактик” ХХК санхүүжилт олгон механик-програмчлал-электроник гэсэн шинжлэх ухаануудын цогц нэгдэл болсон мехатроник техникчид бэлтгэж байгаа аж. Мөн тус компаний сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх эрхийг олгосон бөгөөд энэ мэргэжлээр элсэлт авч байгаа юм байна. Мөн багш нарыг ХБНГУ-д дадлагажуулж, мэргэшүүлэхийн зэрэгцээ тус улсаас нарийн мэргэжлийн багш нарыг солилцох, бусад сургуулийн ижил мэргэжлийн багш, оюутнуудтай хамтын ажиллагаа, туршлага, мэдээлэл солилцох үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа талаараа танилцуулсан.

    Танилцуулга, мэдээллийн дараа УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн лабораториуд, сургалтын үйл явцтай танилцлаа. Мөн оюутан сурагчидтай уулзаж, сургалтын орчин, нөхцөл, онцлогийн талаар ярилцаж мэргэжилтэй боловсон хүчин гэдэг бол Монгол Улсын хөгжлийн түлхүүр гэдгийг онцолж тэдэнд сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

    Төгсгөлд нь коллежийн удирдлагуудтай уулзан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургалт, эрх зүйн орчны талаар санал солилцжээ.

     

     УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва (2017.10.23) УУЭХПТК-н үйл ажиллагаатай танилцав.
    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва (2017.10.23) УУЭХПТК-н үйл ажиллагаатай танилцав.


Сургуулийн шторк
Манай сургуулийн сургалтын үйл ажиллагаа та дүгнэн үү ?
Хуанли